МАН Н.Алтанхуягт хариуцлага тооцохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

МАН Н.Алтанхуягт хариуцлага тооцохоор болжээ

УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, намын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг дэмжлээ.

Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газар, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн, улс орныхоо эдийн засгийг хүнд байдалд оруулаад байгаа гэж үзэн, хариуцлага тооцох ёстой гэсэн шийдвэр гаргаад байсан юм. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөл, гишүүдээс бүрдсэн өргөтгөсөн хуралдааны саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс МАН-ын зүгээс Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж