Эдийн засгийн байдал эерэг болж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байдал эерэг болж байна гэв

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 12.3 хувийн өсөлттэй байсан бол нийгмийн халамжид нэг их наяд төгрөг зарцуулсан байна. Нийт зээлийн 17 хувийг хэрэглээний зээл эзэлсэн нь гурван хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн сүүлийн зургаан сард эдийн засгийн өсөлт буурч байхад “Чингис” бондын орлого эерэгээр нөлөөлж байгаа тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцож, мэдээлэл хийсэн байна. Мөн Монголбанкнаас дөрөвдүгээр сарын 5-нд бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулсан тухайгаа тайлбарлажээ.

Одоогийн байдлаар гадаад худалдааны нөхцөл тааруу байгаа ч эдийн засгийн бусад хүчин зүйлсийг харгалзан үзэж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулсан нь цаашлаад арилжааны банкуудын зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх бөгөөд эдийн засагт эерэг нөлөөллийг бий болгох талаар эдийн засагчид онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж