
Туркийн агаарын тээврийн энэхүү томоохон компанийн үйлчлүүлэгч өнгөрсөн онд 39 саяар тоологдож байсан бол энэ жилийн төгсгөл гэхэд 46 сая болж өсөх аж. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2020 оны төгсгөл гэхэд 90 сая хүртэл өсөх юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд “Turkish Airlines” компани 18 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний тасалбар борлуулсан бол өнгөрсөн жилд л гэхэд 8 тэрбум ам.долларын тасалбар борлуулж чаджээ.
Б.СҮХ