Сайд Л.Болд Эстонийн Элчин сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Эстонийн Элчин сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккыг Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан өнөөдөр /2013 оны 4 дүгээр сарын 10-нд/ ГХЯ-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, бусад сонирхсон асуудлаар санал солилцов. Бүгд Найрамдах Эстони Улсын Элчин сайд Тоомас Лукк нь 2013 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсан бөгөөд БНХАУ-аас манай улсыг хавсран суух юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Л.БОЛД КАТАР УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Л.Болд Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хамад бин Мохамад Ал-Халифа тэргүүтэй төлөөлөгчдийг2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч  уулзав.  Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож, ялангуяа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдэглэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж