Экологийн олимпиадийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Экологийн олимпиадийг зохион байгуулав

БОНХЯ-наас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан экологийн олимпиадыг гурав дахь жилдээ Увс нуурын ай савын УТХГН-гийн Хамгаалалтын захиргаа зохион байгуулж явууллаа. Олимпиадад Увс аймаг дахь “Эко” клубийн 21 багш, 30 сурагчид оролцсон байна. Энэ жил тус олимпиадад оролцох сонирхолтой сурагч, багш нарын тоо нэмэгдсэнээрээ олимпиадыг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна.

Багш нарын экологийн олимпиад:

1-р байр Г.Болормаа Увс-Эрдэм цогцолбор сургуулийн "ЭКО" клубын багш,
2-р байр Б.Тунгалаг Өмнөговь сумын "ЭКО" клубын багш
3-р байр М.Ууганзаяа Цогцолбор 2-р сургуулийн "ЭКО" клубын багш
Тусгай байранд Ц. Энх-Өлзий Ховд сумын "ЭКО" клубын багш эзэллээ.

Сурагчдын олимпиад:

1-р байр М.Мөнхтуяа Өндөрхангай сумын "ЭКО" клубын сурагчгч
2-р байр Ч.Бумгэрэл Цогцолбор 1-р сургуулийн "ЭКО" клубын сурагч
3-р байр Д.Пагма Өлгий сумын "ЭКО" клубын сурагч
Тусгай байранд С.Эрхэмбаяр Хяргас сумын сургуулийн "ЭКО" клубын сурагч
Э.Балдорж Увс эрдэм сургуулийн "ЭКО" клубын сурагч
З.Баялаг Цогцолбор 2-р сургуулийн "ЭКО" клубын сурагч нар тус тус эзэллээ.

Эко олимпиадыг цаашид улам боловсронгуй болгон ажиллах төлөвлөгөөтэй байгаа нь хүүхэд багачуудын экологийн боловсрол дээшилж, ард иргэд  байгаль орчны мэдээллээр хангагдах цаашилбал сум, орон нутгийнхаа байгаль орчны хэсэгтэй хамтран ажиллах хамтын ажиллагаа сайжирна.

Экологийн олимпиадад амжилттай оролцсон байгалиа гэсэн сэтгэлтэй багш, сурагчиддаа баярласан талархсанаа илэрхийлье.

Э.ЖАВЗАНСҮРЭН

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж