“Европын 2010 оны шилдэг музей” тодров | News.MN

“Европын 2010 оны шилдэг музей” тодров

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Европын 2010 оны шилдэг музей” тодров

Ozeaneum. Гэрэл зургийг албан ёсных нь сайтаас

Германы далайн эргийн бүсийн Штральзунд "Ozeaneum" музей-аквариум “Европын жилийн шилдэг музей” шагналыг авлаа. Финийн Тампера хотноо болсон Европын музейн энэ жилийн чуулгаар уг музейг 2010 оны шилдэг гэж тооцон шагнал гардуулсан байна.

"Ozeaneum",е музей 2008 онд нээгдсэн ба Германы далай судлалын музейн салбар юм. "Ozeaneum" нь үзмэрийн таван танхим ба усан сангаас бүтсэн ба Хойд ба Балтийн тэнгисийн ургамал, амьтныг үзүүлдэг. Музейн үзмэрийг бүтээхэд Гринпис байгууллага оролцдог ажээ.

“Европын жилийн шилдэг музей” шагналыг нэртэй археологч Кеннет Хадсон (Kenneth Hudson) 1977 онд үүсгэн байгуулжээ. Тэр цагаас хойш уг шагналыг жил тутам  Европын музейн чуулгаар гардуулдаг. Байгуулагдаад хоёр жил болсон музей эсвэл засвар шинэчлэл хийгдээд хоёр жилийн нүүр үзсэн музейнүүд уг шагналын төлөө өрсөлдөх эрхтэй болдог

Шагнал бий болсноос хойш дэлхийн 40 орны 1700 музей уралдаанд оролцож байлаа. Өнгөрсөн жилд “Европын жилийн шилдэг музей” шагналыг Австрийн Зальцбургийн музей авч байлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж