Тейлор Свифт: Би хэзээ ч гэрлэхгүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт: Би хэзээ ч гэрлэхгүй байж магадгүй

Дуучин Тейлор Свифт зөвхөн хит дуунуудаараа бус бас олон тооны богино
хугацааны амрагийн явдлуудаараа зартай бүсгүй. 23 настай кантри дуучин
бүсгүй One Direction-ийн Гари Стайлс, "Бүрэнхий"-гийн Тейлор Лотнер
нартай үерхээд амжсан билээ. Гэвч тэрээр ирээдүйд гав ганцаархнаа
амьдарч магадгүй хэмээн хэвлэлд ярьсан байна.

"Жилийн дараа хаана байхаа би хэлж мэдэхгүй. Хагас жил, хоёр сарын юу
болохыг ч би мэдэхгүй. Ямартай ч би тоглолтоо хийсээр байх болно. Харин
итгэл найдвар, хайр сэтгэл, мөрөөдөл хүсэл, зорилго тэмүүлэл, сэтгэл
санаа минь ирээдүйд хэрхэхийг би мэдэхгүй. Гэрлэх эсэхээ ч би мэдэхгүй.
Магадгүй насан туршдаа гэрлэхгүй ч байж болох юм. Тэнгисийн хөвөөн дэх
байшиндаа ганцаархнаа зураг зураад сууж байх ч юм билүү. Би зүгээр л
мэдэхгүй байгаа болохоор үүнд тэгтлээ санаа зовинодоггүй" гэж 185 см
өндөртэй дуучин бүсгүй өгүүлжээ.

Хуучин найз залуу Гарри Стайлс нь түүнийг "секс хийх дургүй" хэмээн
хэвлэлээр гоочилсон тул хариуг нь өгөхөө ч мартсангүй. "Тэр над руу
сүүлийн удаа залгахдаа "Би чамд хайртай хэвээрээ" гэж хэлсэн юм. Харин
би түүнд "Уучлаарай, би ажилтай байна. "Грэмми"-ийн тайзнаа гарах цаг
болчихлоо. Тэгээд ч хоёулаа дахиад хэзээ ч хамт байхгүй" гэж хариулсан
хэмээн Свифт ярьжээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

Тэйлор Лотнерийн хамт

Гарри Стайлсын хамт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж