
Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, Хот тохижилтын газар, “Эко Монгол” МСҮТ, Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулсан цэцэрлэгчний сургалтын төгсөгчид өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд мэргэжлийн сертификатаа гардан авсан юм. Сургалтад хамрагдсан 200 цэцэрлэгч хот цэцэгжүүлэх ажлын талаар онол, практикийн цогц ойлголттой болсон бөгөөд нийслэлийн дүүрэг бүрийн хот тохижилтын газарт үндсэн ажилтнаар орсон байна. Шинэхэн цэцэрлэгчид өнөөдрөөс ажлаа эхлүүлж, Их тойруу орчмын ногоон байгууламжийг шинээр сэргээн засч байгаа аж.
М.НАРАН