Олимпийн аварга хоёр дахь хүүхдээ хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга хоёр дахь хүүхдээ хүлээж байна

Английн сонирхогчдын боксын нэрт тамирчин, олимпийн аварга Люк Кэмпбэл  удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй Линси Кранинтай сүй тавьснаас хойш нэлээд хугацаа өнгөрч байгаа аж. Өдгөө 25 настай нэрт тамирчин саяхан гэр бүлийнхний хамт АНЭ-ын Дубай хотын үзэсгэлэнт далайн эрэгт хэд хоногийн турш амарчээ. Тус хотын “Tree C” зочид буудалд байрласан залуу хосууд энэ үеэр папараццичдын дуранд өртсөн байна.

Кэмпбэл, Линси нар нэг хүүтэй бөгөөд удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа юм байна. Линси таван сартай хөл хүнд гэдгийг түүний ойрын эх сурвалж хэвлэлд мэдээлжээ. Кэмпбэлийн өвөө нь мөн Ирландын нэртэй боксын тамирчин бөгөөд одоогоор нутагтаа амьдардаг гэнэ. Кэмпбэл Лондонгийн олимпийн 56 кг-ийн жинд аваргалсан билээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж