Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайд нартай өнөөдөр 19.00 цагт анх удаа цахим хурал хийх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг техник, технологи хөгжиж буй энэ үед зардал мөнгө хэмнэх цахим хурлыг орон нутгийн удирдлагуудтай хийдэг байсан бол гадаадад, хилийн чанадад суугаа Элчин сайдуудтай ч мөн цахим хурал нь хийх нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэнэ гэж үзжээ.
Элчин сайд нартай хийх цахим хурлыг хэдийд товлох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ш.ЧИМЭГ