Саяхан рэппэр Лил Уэйнтэй хамтран “High School” бүтээлээ фэнүүддээ хүргэсэн дуучин Ники Минаж “Up in Flames” нэртэй шинэ клипээ өчигдөр сонсогчдын хүртээл болгосон байна. Тэрээр энэхүү шинэ дуугаа удахгүй эхлүүлэх аялан тоглолтын хөтөлбөртөө оруулах гэнэ.
Клипний хувьд Ники мотоцикл унадаг өөр нэгэн авьяасаа харуулсан хэмээн твиттертээ зарласан юм. Өнгөрөгч оны аравдугаар сараас “Pink Friday: Reloaded Tour” нэртэй аялан тоглолтоо Европоос эхлүүлж, Арабын нэгдсэн Эмират улсад өндөрлүүлсэн тэрээр энэ онд мөн аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Тун удахгүй тоглолтын товоо албан ёсоор мэдэгдэх гэнэ.
“Up in Flames” дуу бол түүний өнгөрөгч оны дөрөвдүгээр сард гаргасан “Pink Friday: Roman Reloaded” цомогт нь орсон уран бүтээл юм. Тэрбээр цомгийн бүхий л дуугаа клипжүүлэхээр ажиллаж буй гэнэ.
Э.АНХТУЯА