АНУ хувьцаанаас ашиг олов

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

АНУ хувьцаанаас ашиг олов

АНУ-ын Сангийн яам Citigroup-ын худалдан авсан хувьцаанаасаа  худалдаж 6,2 тэрбум ам.долларын орлогыг  сан хөмрөгтөө оруулсан гэж Associated Press мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гаригт гаргасан яамны мэдэгдэлд Citigroup-ийн 1,5 тэрбум ердийн хувьцааг зарсан гэв. Хувьцааг худалдан авагчийн нэр хаягийг зарлаагүй боловч The Financial Times сонин өөрийн эх сурвалжийн мэдээнээс иш татан Citigroup-ийн хувьцааг авах сонирхолыг Катарын төрийн хөрөнгө оруулалтын сан (Qatar Investment Authority) гаргаж байсан гэж мэдээлжээ.

Дампууралын эрмэгт ирээд байсан Citigroup-т АНУ-ын Засгийн газар 45 тэрбум ам.долларын санхүүжилтийг 2008 онд хийсэн юм. Мөнгөний оронд Сангийн яам тус бүлгийн 25 тэрбум ам.долларын үнэтэй хувьцааг авсан байлаа. Өөр 20 тэрбум ам.долларыг Citigroup 2009 оны арванхоёрдугаар сард буцаажээ.

Citigroup нь АНУ-ын томоохон зээлийн байгууллага ба дэлхийн санхүүгийн хямралаар хамгийн их гарз амссан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж