Линдсей Лоханыг сандаргасан асуулт

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Линдсей Лоханыг сандаргасан асуулт

Холливудын сахилгагүй оддын нэг Линдсей Лохан өчигдөр Дэвид Лэттерманы “Show with David Letterman” шоунд оролцжээ. Тэрээр жүжигчин Чарли Шинтэй хамтран тоглосон “Scary Movie 5″ киноныхоо талаар ярилцаж, шинэ уран бүтээлийн талаар халуун яриа өрнөсөн байна. Лэттерман өдгөө анхаарлын төвд байгаа Линдсей шүүхэд дуудагдсан асуултаар яриагаа эхлүүлжээ.

Хөтлөгчийн асуултад жүжигчин бүсгүй “Тийм ээ. Гурван сар эмчилгээнд явах хэрэгтэй гэсэн шийдвэр гарсан” хэмээн хөтлөгчийн асуултад сандарсан өнгө аястай хариулж, “Бид энэ талаар ярилцах хэрэгтэй гэж үү” хэмээн дургүйцэж байгаагаа илт мэдэгдээд авчээ. Гэсэн хэдий ч тэрээр цааш яриагаа үргэлжлүүлэхдээ “Миний хувьд бүх зүйл хэвийн, эрүүл мэнд маань ч сайн байгаа. Уран бүтээлийн ажлаа хүртэл хийгээд. Ер нь миний бүх зүйл сайхан байгаа. Шүүхээс намайг мансууруулах бодисын эсрэг эмчилгээнд явах хэрэгтэй гэсэн ч энэ нь тийм хүнд байж болохооргүй асуудал гэж үү. Миний хувьд үгүй гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Гэмт хэрэгт орооцолдсон тоогоор Холливудад толгой цохиж буй тэрээр өнгөрөгч гуравдугаар сард автын осол гаргасан хэргээр Лос-Анжелосын шүүхээс ийнхүү гурван сарын турш согтууруулах ундааны эмчилгээнд явах шийтгэл хүлээсэн билээ.

Э.АНХТУЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж