ИЗНН генсек, дэд даргаа сольжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

ИЗНН генсек, дэд даргаа сольжээ

“Монголньюс” төвд Иргэний зориг-Ногоон намаас хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрөгч амралтын өдөр тус намын Үндэсний хорооны хурал болж, ИЗНН-ын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгосон тухайгаа мэдээлэв.

Үндэсний хорооны хурлаар өмнө нь тус намын дэд даргаар ажиллаж байсан Х.Бат-Ялалт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Жаргалд итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг илээр хурааж, 80 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Ингээд шинээр Ц.Ганбатыг ерөнхий нарийн бичгийн даргаар, дэд даргаар М.Түмэнжаргалыг томилсон байна. Дөрөвдүгээр сарын 5-нд ээлжит хурлаар мөн хөдөө орон нутгийн гишүүдийг шинээр баталгаажуулах, намын дотоод бүтэц зохион байгуулалтыг зохион байгуулалтын талаар хэлэлцсэн аж.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж