Улаанбаатарын сургалтын салхийг Байгалийн ухааны багш нар хагалж, дөрөвдүгээр сарын 6-нд нэгдсэн лекцээр гараагаа эхэлсэн бөгөөд одоо мэргэжил тус бүрээр сургалтаа үргэлжлүүлж, бага анги, дуу хөгжмийн багш нар Монгени дунд сургуульд дээр сургалтаа зохион байгуулж байна. Харин Монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн ухаан, биеийн тамирын багш нар энэ сарын 8-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр сургалтаа эхэлжээ. Институтээс гаргасан сургалтын хөтөлбөрт Боловсролын шинэчлэлийн талаарх бодлого, чиглэл, Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа боловсролын салбар дахь үндэсний хөтөлбөрүүд зэргийг танилцуулахын зэрэгцээ Монгол улсын гавьяат жүжигчин Г.Сосорбарам, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нарын олны хүндтэй хүмүүсийг урин, хүн байхын учир утга, монгол зан уламжлал, хүүхдийг хэрхэн монгол аргаар төлөвшүүлэх гэх мэтийн сонирхолтой ярилцлага хэлэлцүүлгүүдийг өрнүүлж байна. Мөн багш нар өөр өөрсдийн мэргэжлийн дагуух шинэ мэдээ мэдээллийг сонсч, шинэ дадал эзэмшиж байгаа юм.
Бид энэ удаа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс явуулж байгаа сургалтын талаар багш нар өөрсдөө ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.
-10 жил ажиллаж буй багш нарын үндэсний сургалт нь их үр өгөөжтэй сайн сургалт болж байгаад миний бие 1000 гаруй шавь нарынхаа өмнөөс тун их талархаж байна. Бидний боловсролд Prezi программ өгөөжтэй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа.
Орхон аймгийн бага ангийн багш М.Бадамцэцэг:
-Бага ангийн багш нар бид бэрхшээлтэй талууд, тулгардаг асуудлуудаа байнга хэлж ярьдаг боловч үүнээс гарах гарц хаана байгааг судалж яаж гарах вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй байна. Надад хэдэн санал байна. Нэгдүгээрт, бага ангийн багшийн ачааллыг багасгах, цагийг цөөлөх, мөн хүүхдийн тоог цөөлөх шаардлагатай байна. Өнөөдөр бүх сургуулиуд дээр анги дүүргэлт стандартаас хэтэрсэн байдаг. Мөн зураг, дуу, хөдөлмөрийн хичээлүүдийг мэргэжлийн багш нарт өгвөл багшийн ачаалал багасах болно. Гуравдугаарт, бага ангид орох хичээлийн агуулгыг багасгах хэрэгтэй, сүүлийн 12 жил бага боловсролын агуулга хэвээрээ байгааг холбогдох хүмүүс анхаараасай.
Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн бага ангийн багш Л.Отгонцэцэг:
-Энэ сургалтанд сууснаар миний хандлага маш их өөрчлөгдөж байна. Би цаашдаа өөрийн заах арга зүйдээ өөрчлөлт оруулах хэрэгтэйг ойлгосон. Энэ сургалт их үр өгөөжтэй юм. Багш нарыг залхааж, цаг завыг нь үрдэг хэрэггүй олон тооны сургалт байдаг. Харин Багшийн мэргэжил дээшлүүлэх институт үнэтэй, маш ач холбогдолтой багш нарыг илүү мэдээ мэдээллээр хангасан ийм төрлийн сургалт явуулж байгаад би хувьдаа их баярлаж байна.