Духаараа 142 өндөг хагалжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Духаараа 142 өндөг хагалжээ

Америки залуу Скотт Дэймроу Гиннесийн номд бичигдэж, багагүй
хэмжээний мөнгө урамшуулалд хүртэх мөрөөдөлдөө хүрч чаджээ. Тэрээр 60
секундэд 142 өндгийг духаараа дараалан хагалж энэ тавдугаар сард
шинэчлэгдэн хэвлэгдэх Гиннесийн номд бичигдэхээр болсон байна.

Тэрээр сургуульд байхдаа хөлбөмбөг тоглож байсан туршлага өндгийг
духаараа хагалахад тус болсон гэж хэлжээ. Үүнээс өмнө 60 секундэд 130
өндгийг духаараа хагалсан нь дээд амжилт байсан гэнэ. Дэймроу энэ
амжилтыг эвдэхээр хэд хэдэн удаа оролдлого хийсэн ч 430 өндгийг 70
секундэд л хагалаад байжээ. Харин энэ удаад 142-ийг хагалж чадсан байна.

Дэймроу Гиннесийн номд бичигдэхийн тулд олон оролдлого хийж байж.
Тухайлбал найз нартайгаа нүдээ анин ойрын зайд уралдсан ч амжилт олоогүй
ажээ. Эцэг нь Дэймроуг "Тэр багаасаа л их махруу хүү байсан. Би түүнийг
хүссэндээ хүрнэ гэдэг итгэж байлаа" хэмээсэн байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж