Хөшөө дурсгалыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хөшөө дурсгалыг цэгцэлнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй босох болсон олон
тооны хөшөөг зохицуулах  журам өнөө хэр байдаггүй. Хадгалалт,
хамгаалалт муу, хариуцах эзэн нь тодорхой бус байдгаас үүдэн хөл нь
хугархай морь, өрөөсөн гартай хүний хөшөө цөөнгүй тааралдана.Иймээс хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбартай холбоотой асуудлыг цэгцлэх үүднээс Улаанбаатар хотын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг боловсруулжээ. Журамд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарыг байрлуулахад баримтлах зарчмуудыг тодорхой тусгаснаас гадна хадгалалт, хамгаалалт, өмч болон мэдээллийн санд бүртгэх, санхүүжилт зэрэг асуудлыг тусгаж өгсөн байна. Мөн хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарын талаарх асуудлыг хэлэлцэн санал боловсруулах, загвар батлах зорилго бүхий комисс байгуулахаар журамд тусгажээ.
Д.Сура
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж