U-18 хүртэлх насын өсвөрийн улсын аваргад нийтдээ хот хөдөөгийн эрэгтэй, эмэгтэй нийлсэн 28 багийн тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс хөдөө орон нутгаас Дорноговь, Дорнод, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Булган, Хэнтий, Багануураас өсвөрийн тамирчид ирж оролцож байна. Харин 20 хүртэлх насны идэрчүүдийн улсын аваргад эрэгтэй 27, эмэгтэй 6 баг ширүүн өрсөлдөнийг Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд үзүүлж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас Эрдэнэт, Дархан, Багануур,Увс, Хөвсгөл аймгуудаас тамирчид хүрэлцэн иржээ. Мөн энэ удаагийн U-18, болон U-20 хүртэлх насны өсвөр болон идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монголын Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл доор зохион явуулж байгаагаар онцлог юм. Өнөөдрийн байдлаар тэмцээний хэсгийн тоглолтууд дуусч, шөвгийн наймын тоглолтууд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд үргэлж байна. U-18 болон U-20 насны улсын аваргын шилдэгүүд ирэх баасан гарагт тодорно.
Дашрамд дурьдахад, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын “КЕС-Баскет” ТББ, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион байгуулсан ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний ахлах насны ангилалд түрүүлсэн Д.Үүрдсайхан дасгалжуулагчтай хөвгүүдийн “Мөнх тэнгэр”, С.Сүхээ дасгалжуулагчтай БЗД-ийн 48-р сургуулийн охидын “Золбоо” багууд хойд хөршийн Пермь хотод болсон Бүх Оросын “Сурагчдын лиг” тэмцээнд өрсөлдөж, Хөвгүүдийн баг 5 хожиж, 4 хожигдож 6-р байранд шалгарсан бол, охидын баг 15-р байранд шалгарсан амжилтыг үзүүлээд эх орондоо ирээд байгаа юм.