Зарим барааны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Зарим барааны үнэ буурчээ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны
төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгаанд
энэ сарын эхний долоо хоногийн байдлаар зарим барааны үнэ буурсан
байна.

Үүнээс 25 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ буурсан, гурван барааны үнэ өсчээ.

Харин махны үнэ хонины ястай нэг килограмм мах дунджаар 7729 төгрөг, үхрийн ястай мах нэг 8486 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар
буюу 14 төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 28
төгрөгөөр өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор”, “Баянзүрх”
хүнсний захуудад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Меркури” хүнсний захад
хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу
14 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 0.4 хувиар буюу 33
төгрөгөөр өссөн байлаа.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж