ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зарлаж байна. 6-10 хүртэлх насны хүүхдүүдийг хамрах уг уралдаанд ирүүлэх бүтээлдээ морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, ардын уртын дуу, наадам, үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, ардын бүжиг-бие биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгааг(Лимбэчин) өөрийн бүтээлдээ тусгах ажээ.
Бүтээлд тавигдах шаардлага:
- “Соёлын өв хүүхдийн нүдээр” сэдвийн хүрээнд зурсан байх
- Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
- Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
- Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
- Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авах гэнэ.
Уралдаанаас шалгарсан шилдгүүдэд:
- 1-р байр: 300,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
- 2-р байр: 200,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
- 3-р байр: 100,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
- Тусгай байр 2: 70,000төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал) тус тус өгөх ажээ. Мөн шилдэг зургуудыг шалгаруулж ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг сурталчилах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх тухай зохион байгуулагчид нь онцоллоо.
Сануулахад уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй бөгөөд бүтээлийг тавдугаар сарын 6-20-ны 17.00 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын байранд хүлээн авах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (976)-11-315-652, (976)-7010-5652 дугаарын утаснаас лавлах боломжтой.