Оросын эдийн засгийн өсөлтийг хэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засгийн өсөлтийг хэлж байна

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага буюу албан бусаар "Баян орнуудын клуб" гэгч нь Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ойрын хоёр жилд 10 хувь болно гэж хэлжээ. Тус байгууллага Оросын эдийн засгийн өсөлт 2010 онд 5,5 хувиар, 2011 онд 5,1 хувиар тус тус өснө гэжээ. Тус байгууллагаас өмнөх жилд гаргасан урьдчилсан дүгнэлтээ тэд тэд нэмэн дээрх тоог хэлж байгаа гэнэ.

Тэдний дүгнэлтээр инфляци буурч энэ жилд 6,5 хувьтай байх гэнэ Харин тэр нь 2011 онд 7,1 хувь хүртэл өсөх ч 2009 оны 11,7 хувь гэсэн төвшнөөс хамаагүй бага байна. Ер нь бол энэ байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтөд өөдрөгөөр хандлаа. Тэд евро бүсийн өмнөх үнэлгээгээ нэмэн 1,2 хувьд хүргэжээ.

АНУ-ын эдийн засаг 3,2 хувийн өсөлттөй байх гэнэ. Өнгөрсөн жилд Оросын эдийн засаг 7,9 хувиар, АНУ-ынх 2,4 хувиар тус тус буужээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага нь дэлхийн хөгжилттөй эдийн засагтай 30 гаруй орныг нэгтгэдэг байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж