ТЕГ-ын ажилчдын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

ТЕГ-ын ажилчдын хэрэг юу болов?

Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтсийн ажилчид архидан согтуурах үедээ нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг энэ сарын 01-нд гарсан. Тагнуулын хэлтсийн ажилчид ажлын бус цагаар нэгнийдээ архидан согтуурах үедээ муудалцаж, улмаар хүйтэн мэс ашиглан 27 настай залуугийн аминд хүрсэн энэ хэргийг өдгөө Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.  

Тагнуулын ажилчид нэгийгээ хороолоо гэх мэдээлллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас Ажлын хэсэг томилж, хэргийн газар ажиллаад ирсэн. “Хоорондоо маргалдан, нэгнийхээ аминд хүрсэн хоёр ажилтан хоёулаа Өвөрхангай аймаг дахь хэлтсийн харуул /угтагч/ байсан. Ээлжийн амралтаа авсан үедээ, ажлын бус цагаар энэ хэрэг болсон. Тиймээс энэ хэргийг ТЕГ-ын ажиллагаа, нууц зэрэгтэй холбож ойлгож болохгүй” гэж ТЕГ-ын баттай эх сурвалж мэдээлэв.

Амиа алдсан, саатуулагдан шалгагдаж байгаа 27 настай ажилчид удирдах албан тушаалтан бус харуул, хамгаалагч байж. Тиймээс Тагнуулын байгууллагын дотоод үйл ажиллагаа, нууц мэдээлэл алдагдсан байх боломжгүй гэдгийг ч албаны эх сурвалж хэлж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж