Цооногт цемент шахаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Цооногт цемент шахаж эхлэв

BP компани Мексикийн буланд гэмтсэн цооногийн цоорхойд цементын уусмалыг шахаж эхэлжээ. Нефтийн хаягдлыг зогсооход нэмэр болно гэсэн уг ажлыг энэ сарын 26-нд эхлүүлсэн ба үүнийг эхлэхийн өмнө нефтийн асгаралтыг зогсоож чадна гэдэгтээ итгэлгүй байгааг компанийн төлөөлөгч хэлсэн байлаа. Өмнө нь энэ шинэ технологийг тийм гүнзгийг хэрэглэж байгаагүй учир амжилт олно гэсэн магадлал 60-70 хувтай гэсэн байна.

Deepwater Horizon цамхаг дэлбэрсний дараа эвдэрсэн цооногоос нефть далайн усанд асгаран тавдугаар сарын 26 гэхэд Мексикийн булангийн тэнгисийн усанд долоон сая галлон нефть асгарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж