Үлэг гүрвэлийн ясыг худалдана | News.MN

Үлэг гүрвэлийн ясыг худалдана

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Үлэг гүрвэлийн ясыг худалдана

Худалдагдах гэж байгаа трицератопсын толгойн яс. Гэрэл зургийг Bonhams дуудлага худалдааны сайтаас

Нью-Йоркийн  Bonhams  дуудлага худалдаан дээр үлэг гүрвэлийн яс болон балар эртний чулуужсан загас, ургамын үлдэгдлийг зарж байгаа тухай Sky News мэдээлсэн байна. Эдгээр ховор зүйлийн арилжаа пүрэв гаригт явагджээ.

Дуудлага худалдаанд тираннозаврын шүд, (түүний төлөө 12 мянган ам.доллар), үстэй хирсний араг яс (70 – 90 мянган доллар), мөн стегодон ба трицератопсын толгойн яс (7- 80 мянган доллар), зауроподын яс (15-20  мянган доллар) опалеоцнийн эринд хамаарах чулуужсан ургамалын  үлдэгдэл ба эртний хясааны дунгийн аммонит зэрэг олон зүйл байгаа юм.

Bonhams дуудлагын худалдааны төлөөлөгч өмнө нь ийм наймаа явуулж байгаагүй гэхдээ баавгайн араг ясыг хувь хүнд худалдаж чадсанаа хэлжээ.  Бидний барааг юуны түрүүнд палеонтлогийн музей л сонирхох байх гэж тэр хэлсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж