Радараас БНАСАУ-ын дөрвөн шумбадаг онгоц алга болов

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Радараас БНАСАУ-ын дөрвөн шумбадаг онгоц алга болов


Sang-O ангилалын шумбадаг онгоц. Гэрэл зургийг globalsecurity.org сайтаас

Өмнөт Солонгосын цэргийнхэний радараас өнгөрсөн долоо хоногт өөрийн баазаасаа гарсан Хойд Солонгосын дөрвөн шумбагч харагдахгүй болсон тухай AFP мэдээлэв. Өмнөд Солонгосын цэргийн төлөөлөгч тэдгээр онгоцыг бүхий л бололцоогоо ашиглан Японы тэнгисээс илрүүлнэ гэжээ.

"Йонхап" агентлагийн мэдээгээр энэ нь 300 тоннын  Sang-O  ангилалын шумбадаг онгоцнуудын тухай яриа явагдаж байгаа ба тэд Хамген-Пукто мужийн Чхахо баазаас  далайд гарсан ба хэдэн шумбагч хоёр өдрийн турш алга болж байгаа нь сэжигтэй гэнэ.

Тавдугаар сарын 25-нд Өмнөд Солонгос ба АНУ-ын тэнгисийн цэрийнхэн шумбадаг онгоцны эсрэг  хээрийн сургуулийн талаар зарласан байна. Үүнээс гадна БНАСАУ-ын зүгээс түрэмгийлэл гарсан нөхцөлд Өмнөд Солонгосыг хамгаалах төлөвлөгөөг боловсруулах тушаалыг Америкийн цэргийнхэн авчээ.

Сеул Пхеньянтай худалдааны бүх харилцаагаа таслан Хойд Солонгосын хөлөг онгоцыг усан хилээрээ явахыг хориглосон байна. Өмнөд Солонгос Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлээр оруулсан ба үүний хариуд нь Хойд Солонгос хилээ хаан Өмнөтөөс бүх холбоогоо тасласан ба хилийн дагуух байгууламжаа зайлуулахыг Сөүлээс шаарджээ. Пхеньян Сөүлийн эсрэг бүрэн хэмжээний дайн явуулахаар амлаад армиа байлдааны бүрэн байдалд оруулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж