Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд ХААН Банк боловсролын салбарт байнга хөрөнгө оруулалт хийдэг. Харин одоо залуусын ажил эрхлэлтийг дэмжих, залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бодит өөрчлөлтийг хийж эхлээд байгаа нь энэхүү Банкны олимпиад аж.
Банкны олимпиадад банкны мэргэжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг төрийн болоод хувийн хэвшлийн их дээд сургуулийн оюутнууд баг бүрдүүлэн оролцох бөгөөд баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай. Оюутнууд ганцаарчилсан төрөлд бодлого болон тестийн шалгалт өгөхөөс гадна багаараа “Банкны актив пассивын удирдлага” сэдвээр программ дээр ажиллаж танхимаар олж авсан мэдлэгээ практиктай хослуулан жинхэнэ “хэн нь хэн” болохоо харуулах юм байна. Ганцаарчилсан төрөлд шалгарч эхний 5 байранд орсон оюутнууд ХААН Банкинд ажиллах урилга, ажлын санал хүлээж авах бол багаараа байр эзэлсэн оюутнуудыг мөнгөн шагнал болон зохион байгуулагчийн шагналууд дагалдана.
Тэгэхээр оюутан залуусын хувьд өөрсдөө л чадвартай бол хурдан өсөж дэвжих, албан тушаал ахих боломж нээлттэй байдаг, залуусын банк гэгдэх ХААН Банкинд ажиллах боломж нээлттэй байгаа нь өөрөө боломж юм.
Оюутнуудын дунд хүлээлт болтлоо өргөжиж буй банкны олимпиад 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв ХААН Банкны театрт болж банк, санхүүгийн салбарын шилдэг оюутнуудыг шалгаруулахаар товоо дуулгаж байна.
ХААН Банкны 4300 гаруй ажилтнуудын 70 гаруй хувийг 30 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Яг одоо үүнийг уншигч та – тэдний нэг байж яагаад болохгүй гэж. Та багаа бүрдүүлээд ХААН Банкны олимпиадад заавал оролцоорой.
Залуусын оюутны ширээнээс банкны ажилтан болох чин, хүсэл мөрөөдлийг биелүүлэх хаяг-ХААН Банк.