Гадаадын зээл тусламжийг журмаар зохицуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Гадаадын зээл тусламжийг журмаар зохицуулна

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжаар 631,4 сая ам.долларын өртөг бүхий 37 төсөл хэрэгжиж байна. Нийт төслийн хөрөнгө оруулалтын 176,9 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хэлбэрээр, 454,7 сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгогдсон байна. Үүний 5,5 хувь буюу 34,7 сая ам.доллар нийгмийн салбарт, 13 хувь буюу 80,8 сая ам.доллар зам, тээвэр, холбооны салбарт, 14,5 хувь буюу 91,9 сая ам.доллар ус, ариутгах татуурга, экологийн салбарт, 59 хувь буюу 374,6 сая ам.доллар орон сууц, гэр хорооллын салбарт, 8 хувь буюу 49,6 сая ам.доллар агаарын бохирдлыг бууруулахад чиглэж байгаа ажээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны Мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хангах, хотын хөгжлийн цогц бодлого, хотын төсөв, гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын бодлогыг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын бодлого, стратегийг тодорхойлох үүднээс нийслэлд гадаадын зээл тусламжийг хэрэгжүүлэх журам гаргах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд “Нийслэлд гадаадын зээл, тусламжийг хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцээд дэмжиж, зөвлөлийн гишүүдээс гаргасан саналуудыг тусгаж, журмын төслийг эцэслэн боловсруулаад НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон байна.
Д.Цээнэ   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж