бага нас цахир хадан дунд Бүрэнхайрхан хэмээх нэгэн хар уулын энгэрт
өссөн билээ. Миний унаган багын найзууд, хүүхэд насны минь дурсамж
байдаг болохоор би өөрийн нутагаа гэж бодон хайрлаж явдаг юм.
Сүүлийн үед Алтайн
хүдэр ХХК-ийн Таяннуурын уурхайгаас болж байгаль орчны бохирдож, хүн
малын өвчлөл ихэсч байгаа тухай Шинэ зууны Цээл ТББ-ын мэдэгдэл, түүний
хариу Алтайн хүдэр ХХК-ийн хийж буй мэдэгдэл зэргийг байнга ажиглаж
байгаагийн хувьд өөрийн бодлыг өгүүлье.
1. Таяннуур төсөл Та бүхэн эндээс бас эндээс харна уу.
уурхайн компани. Нэг ч гэсэн Үндэсний үйлдвэрчлэгч уул уурхайн бизнес
эрхэлж байгаад би баяртай байна. Тэгэхдээ үндэсний үйлдвэрлэгч нар маань
Олон улсын уул уурхай компаниуд шиг уул уурхайн бизнесийг зохион
байгуулж чадахгүй байна уу даа гэж харагдаад байдаг юм.
Энд бараг бүх зүйлсийг бичсэн байна лээ дээ.
Цээлийн бус хүмүүс гэж цоллуулдаг Цээл сумын Улаанбаатар хотод амьдардаг
иргэд дийлэнх нь байдаг. Нэг ёсондоо Цээл сумын юм үзэж нүд тайлсан хэд
нь хамтарсан гэсэн үг. Компани баялагаа ухчихаад яваад өгнө, цээл
сумын ард иргэд нутагтаа амьдраад л үлдэнэ. байгаль орчны асуудалд
анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь ээ гэдгийг ойлгосон хүмүүс. Тэд
ямар шаардлага тавиад байна гэхээр байгаль орчны үнэлгээнд эргэлзэж
байна, хяналт хийгээд өгөөч л гэсэн шаардлага БОНХЯ-д хүргүүлсэн. Шаардлагын дагуу дүгнэлт гарсан. Гол хариу нь Таян
нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168.3 км авто замаас
2013 онд барихаас төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг энэ оны
зургадугаар сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг энэ ондоо багтааж, улмаар
2014 онд бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах .
Алтайнхүдэр ХХК нь ГАА-тай гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 2014 оны 12
сарын 31 гэхэд гэсэн байгаа. Яам хүчтэй юу аймаг хүчтэй юу гэдэгээ
харуулах байх даа.
Баримттай
зүйл. Мазаалай хамгаалах үйлсэд хандив өргөөч хэмээн хүсэхэд мазаалайн
тэжээл хүргэх унаа, унааны зардал болох 4 сая төгрөгийг Шинэ эрин хөгжил
сангаараа дамжуулж ивээн тэтгэсэн Мазаалай хамгаалагч байгууллага юм.
сонин санагдсан дүгнэлт энэ дээр байна. Иргэдийн эрүүл мэндэд аюулгүй
гэсэн байна. Тэгээд Цээл сумын өвчлөлийг авч үзлээ.
Юу вэ. 2008 онд онцгой өндөр өвчлөл өндөр байж. Тэгэхдээ л жил бүр өвчлөл нэмэгджээ.
Бодлоо. Сумын хүн ам өсчихөв үү гээд үзтэл жил ирэх тутам сумын хүн ам багассан байна.
Уурхайн өвчлөл цуг
бүртгэгддэг юм болов уу гэсэн тусдаа гэж байна. Эмч нь солигдов уу гэтэл
1997 оноос хойш ажиллаж байгаа юм байна. Нөгөө тайлан дээрээс уурхайн
он тоололтой харьцуулахад холбоотой байж магадгүй л юм харагдаж байна.
ЭМЯ маань нэг шалгаад холбоотой эсэхийг нь тодруулаад өгчихнө бизээ. Шинэ зууны Цээлчүүд ЭМЯ-даа нэг хандаарай.
Эх сурвалж: www.husel.blogspot.com