
Манай улсаас Чингэлтэй дүүргийн тавдугаар дунд сургуулийн Ш.Оюунчимэг багштай тавдугаар ангийн сурагч Г.Ганди, Б.Мөнхтулга, Б.Өүлэнзаяа нар ганцаарчилсан болон хосын төрөлд амжилттай оролцжээ. Тэд олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна.
Словак улсад болсон энэхүү хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд Ази тивээс зөвхөн Монгол Улс оролцсон нь манай улсын гимнастикийн спорт Олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүрснийг харуулж байна.
Б.БИЛЭГ