МХБ-ийн арилжаанд нэг компани ноёрхов

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

МХБ-ийн арилжаанд нэг компани ноёрхов

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,443 тоот арилжаагаар 35 компанийн нийт 487,079,732.50 төгрөгийн 2,624,071 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ компанийн болон Засгийн газрын бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14824.05 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 163.27 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 79 хэлцэл хийсэн байна. Арилжаанд оролцсон 35 компаниас “Хай би ойл” ХК хамгийн их буюу 457,096,325 төгрөгийн 2,611,979 ширхэг хувьцаа арилжсан ажээ. Ийнхүү Монголын хөрөнгийн биржийн арилжаанд өнөөдөр нэг компанийн хувьцаа ноёрхсон өдөр байлаа.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж