Унгарын төв банкны тэргүүн дэд захирал Юлия Кираллиг огцорч байгаа талаар төв банкны ерөнхий захирал Гиорги Матольски мэдээлжээ. Огцруулж байгаа шалтгааныг сүүлийн үед төв банкны гаргаж байгаа алдаатай бодлогоос болж эсэргүүцэгчдийн өгсөн шаардлагыг биелүүлж байгаа аж. Үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа Матольски өөрийн кабинетийг шинээр бүрдүүлж, шинэ бодлого баримтлахад Кирааллиг тохирохгүй хэмээн үзэж байгаагаа олон нийтэд мэдэгдээд байсан билээ. Унгарын парламентын гишүүд төв банкны үйл ажиллагааг сайжруулах, мөнгөний бодлогыг тогтвортой болгож, инфляцийг нэг оронтой тоонд барихын тулд удирдлагыг нь сарын өмнө өөрчилсөн юм. Одоогийн байдлаар чухам хэн түүний суудалд очих нь тодорхойгүй байгаа ч эдийн засгийн сайдаар ажиллаж байсан нэгний нэр хүчтэй яригдаж байгаа ажээ.
Б.СҮХ