Jessica Parker этгээд малгайгаар гоёлоо | News.MN

Jessica Parker этгээд малгайгаар гоёлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Jessica Parker этгээд малгайгаар гоёлоо


Их хотын бүсгүйчүүдийн амьдрал, хайр дурлал, ажлын карьерын тухай өгүүлдэг "Sex and the City"-гын хоёрдугаар анги гарах сургаараа л кино ертөнцийг хүлээлтэнд оруулж, өмнөх ангийн гол дүрүүдийн амьдрал хэрхэн өрнөж, киноны өгүүлэмж юу байх бол гэсэн олон таамгыг үзэгч фэнүүдэд нь төрүүлж эхэлсэн.

Фэнүүдийнх нь тэсэн ядан хүлээж байсан нээлтийн өдөр өчигдөр болж, Холливуудын одод ёслолын арга хэмжээнд нь оролцсон байна.

"Sex and the City" киноны гол дүрийн жүжигчин Sarah Jessica Parker этгээд загварын малгай өмсөн ирж, олны анхаарлыг ихэд татсан байна. Тэрбээр 2008 онд "Sex and the City" эхний ангийн нээлтэд оролцохдоо цайвар ногоон өнгийн даашинз өмсөн мөн ногоон өнгийн өвөрмөц загвартай малгай өмсөн оролцож байсан юм. Түүний энэхүү хувцасны загварыг хувцас загварын нэртэй төлөөлөгч McQueen гаргаж байсан аж.

Тэрбээр өчигдрийн ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ “Өнөөдөр би энэхүү малгайгаа нэр дизайнер McQueen-ы гэгээн дурсгалд зориулан өмсөж ирсэн юм. Тэрбээр үнэхээр гайхалтай авьяаслаг, мөн үнэхээр сайн найз маань байсан. Би чамайг маш их санаж байна” хэмээн ярьсан байна.

"Sex and the City" киноны бусад гол дүрүүд болох эрч хүчтэй гурван бүсгүй мөн л олны анхаарлыг татаж байсан. Kristin Davis нэрт дизайнер Norman Norell-ын гялтганасан мөнгөлөг даашинзаар гоёсон бол Kim Cattrall Thierry Mugler-ын хээнцэр хар даашинзаар гоёж ирсэн байлаа. Тэрбээр уруулаа улаан өнгөөр будан Мадонна-гийн үсний засалтаар үсээ засуулсан банйа.

Харин Cynthia Nixon Narciso Rodriguez-ын хөх өнгийн классик загварын даашинз сонгосон нь сайхан харагдаж байсан байна.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Enkhe 2010-05-28 83.71.103.76

Yooy ene huuhen boliosoi mes zasald orj hamar ene teree bagasgah hergeteishdee

Avatar

Зочин 2010-05-28 182.160.44.185

hehe arail tomiin ghde saihan busgui shuu

Avatar

f 2010-05-28 202.72.245.50

Lady Gaga-g duuraij baigaa bailgui

Avatar

zochin 2010-05-28 119.40.100.98

ene gj neeh muuhai urlaggui yasan hedreg bnaaaimaar yum arai l denduu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж