Тетчерийг ирэх долоо хоногт эцсийн замд нь үднэ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Тетчерийг ирэх долоо хоногт эцсийн замд нь үднэ

Тетчерийг эцсийн замд үдэх ёслолыг ирэх лхагва гаригт гүйцэтгэхээр болсон тухай Их Британийн ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ. Ирэх долоо хоногийн лхагва гаригт эцсийн замд нь үдэх тухай яригдаж байсан ч албан ёсоор баталгаажааүй байсан юм. Төмөр хатагтайг нас барсан тухай мэдээлэл сонссон даруйдаа Девид Камерон ерөнхий сайд гадаадад хийж байсан айлчлалаа цуцалсан юм. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд холбооны улсын тэргүүнүүд болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев, Германы канцлер Ангела Меркел, Европийн холбооны удирдах албаны хүмүүс, НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн нарын өндөр албан тушаалтнууд уригджээ. Их Британийн түүхэнд 1979-1990 оны хооронд гурван удаа ерөнхий сайдаар ажиллаж, хөдөлмөрийн намыг тэргүүлж байсан Маргарет Тетчер түүхэнд “Төмөр хатагтай” хатагтай хэмээн мөнхөрсөн байна. Тетчерийг ерөнхий сайдаар томилогдоход Их Британийн эдийн засаг огцом унаж, инфляци өсч, ажилгүйдэл газар авсан сөрөг дүр зураг угтаж байсан юм. Тэрээр томоохон компанид тавих татварыг нэмж, цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг огцом хасч, эмэгтэй хүнээс гарахааргүй зоримог шийдвэр гаргасных нь төлөө “төмөр хатагтай” гэх цолыг өгсөн юм. Түүнийг Их Британийн 100 шилдэг хүнээр нэрлэхдээ, сүүлийн 30 жилд төрсөн хамгийн шилдэг хүнээр нэрлэж байсан удаатай.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж