Япон улс пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Япон улс пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулна

Хэзээ ч харваж мэдэхээр байгаа Хойд Солонгосын пуужингаас хамгаалах технологийг Япон улс байгуулахаар шийджээ. Одоогийн байдлаар гурван хэсэгт энэхүү төхөөрөмжийг суурилуулах аж. Японы батлан хамгаалах яамны мэдээлснээс харвал Асака, Нарашимо, Сүга гэх дүүргүүдэд байрлуулах гэж байгаа бөгөөд Ичигаяа дүүрэгт мөн нэмж байрлуулах магадлалтай юм байна. Эдгээрээс Сүга дүүрэгт өчигдрөөс пуужингаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн аж. Энэхүү асуудлаар өнгөрсөн долоо хоногт Япон улсын Батлан хамгаалах яам ярилцаж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн сүүл гэхэд пуужингаас хамгаалах төхөөрөмжийг бүрэн байрлуулж дуусах гэнэ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж