Honda компанийн Хятад дахь үйлдвэрт ажил хаялт болж байна | News.MN

Honda компанийн Хятад дахь үйлдвэрт ажил хаялт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Honda компанийн Хятад дахь үйлдвэрт ажил хаялт болж байна

Японы “Honda” компанийн эд анги угсардаг Хятад  дахь үйлдвэрт ажил хаялт болж байгаагийн улмаас компани Хятад дахь өөр гурван үйлдвэрээ түр зогсоогоод байна. Хятадын өмнөд хэсэгт байдаг Фушан хотын үйлдвэрт гарсан маргаантай асуудлыг зохицуулахаар талууд ажиллаж байгаа талаар “Би Би Си” агентлаг мэдэгдлээ. Ажил хаялт зогсмогц үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг зорьж байгаагаа “Хонда” мэдэгдсэн. Хятадын сонингуудад бичиж байгаагаар сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг тус үйлдвэрт ажилладаг 1,900 ажилтан сард 1,500 юаний цалин авч байгаагаа 2,500 болгож нэмэгдүүлэх шаардлага тавьсан байна.

Бусад автомашин үйлдвэрлэгчдийн нэгэн адилаар Хятадад “Хонда”-гийн автомашин сайн зарагдаж байгаа. Энэ оны эхний дөрвөн сард Хонда компани Хятадад 219,514 ширхэг автомашин зарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хятадын зах зээлд машинуудаа нийлүүлэхийн тулд “Хонда” компани Хятадад дөрвөн үйлдвэр ажиллуулдгийн гурвыг нь хамтарсан үйлдвэр хэлбэрээр Хятадын компанитай хамтарч ажиллуулдаг ажээ.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж