Үйлдвэрлэгчид НӨАТ-ын босгыг өндөрсгөхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчид НӨАТ-ын босгыг өндөрсгөхийг хүслээ

Cap
бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт Засгийн газраас 
“Шинэчилж шийдье-222” уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ
удаагийн “Шинэчилж шийдье-222” уулзалтыг “Ажилтай, орлоготой Монгол хүн”
хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж үндэсний баялаг
бүтээгч үйлдвэр, худалдааны эзэд, ажил олгогчдын санал бодлыг сонслоо.
Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон
бусад албаны хүмүүс оролцсон юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нэн
тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол НӨАТ-ын дарамт хэмээж байна.
Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар цаг алдахгүй батлах ёстой
гэсэн саналыг хэллээ. Тус хуулийн төсөлд НӨАТ-ын босгыг 200 сая төгрөгт
хүргэхээр заагаад буй юм.
Үйлдвэрлэгчдэд
буюу баялаг бүтээгчдэд тулгамдаж байгаа дараагийн асуудал нь  ижил нэр
төрлийн импортын бүтээгдэхүүнээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хамгаалах
нь чухал аж. Учир нь өдий төдий саад тотгорыг даван байж бүтээгдэхүүн
үйлдвэрлэж зах зээлд гаргатал гадаадын бүтээгдэхүүн хямд үнэтэй орж ирж
борлуулалтад нь “шавар хаадаг” байна. Тодорхой жишээ татвал өмнөд
хөршөөс орж ирж байгаа бээлий үндэсний үйлдвэрүүдийн хийж байгаатай
харьцуулахад чанарыг нь гүйцэхгүй аж. Үндэсний үйлдвэрүүд хөвөн
даавуугаар чанартай бээлий оёдог ч иргэд үнэд нь татагдаад хямдыг нь
сонгодог байна. Тиймээс энэ асуудалд төрийн зохицуулалт шаардлагатай
болохыг санууллаа.

Г.ДАРЬ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж