Холливудын хосууд Австралид амарчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Холливудын хосууд Австралид амарчээ

Холливудын домог болсон нэрт жүжигчдийн нэг Жон Траволта мэргэжил нэгт эхнэр Келли Престон болон хоёр настай бяцхан хүүгийнхээ хамт энэ сарын хоёрноос эхлэн долоо хоногийн турш Австралид амарчээ. Кино ертөнцийн алдартай хосууд амралтынхаа үеэр гэр бүлийн найзууд дээрээ зочилохын сацуу хүүтэйгээ ийнхүү цагийг хамтдаа өнгөрүүлсэн аж. Траволта, Престон нар 1991 онд хуримласнаас хойш том охин Эллагаа 2000 онд, бага хүү Бэнжаминаа 2010 онд төрүүлсэн байна. Хэвлэл, мэдээллээр олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч Траволтагийн хувьд амьдралын тогтвортой гэдгээрээ бусдад үлгэр дууриалал болохоор нэгэн хэмээн тэрбээр ойр дотныхондоо хүндлэгддэг гэнэ. Учир нь тэрээр Престонтой гэрлэхээс өмнө жүжигчин Дианна Хайландтай хайрын романс дэлгэж явжээ. Харин Дианна түүнтэй болзож эхэлснээс хойш удалгүй хөхний хорт хавдраар хорвоог орхисон гэнэ. Үүнээс хойш Траволта ганц бие амьдралыг туулсаар ийнхүү Престонтой амьдралаа холбож Холливудын гэр бүлийн тоог нэгээр нэмсэн нь энэ аж.

Харин Престоны хувьд өмнө нь жүжигчин Кевин Кейжтэй гэрлэн хоёр жил хамтдаа амьдарсан ч хосуудын үл ойлголцол тэднийг салалтанд хүргэсэн гэнэ. Үүнээс хойш Престон Чарли Шинтэй сүй тавьсан ч тэд хуримлаагүй юм байна. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж