![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/6e8dd434765c85f8/17604836e3d41454big.jpg)
2013 оны Төсвийн тухай хуулиар сонгуулийн зардалд 17.2 тэрбум төгрөг төсөвлөгдөн батлагдсанаас энэхүү төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв болох 15.846.846.804.0 төгрөг суусан байна. Иймд нэгэнт төсөвт тусгасан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дахин хэлэлцэж батлах шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардал 397,473,328,0 төгрөг, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд мониторинг хийхэд шаардлагатай 91.000.000 төгрөгийг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сонгуулийн зардал болох 17,2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ .