
Хосуудын ээдрээт харилцаа, тэдний гэрлэлтийн талаар өгүүлэх тус кинонд Taecyeon шинэ хайртай учирсан нэгэн сүйт залуугийн дүрд тоглох аж. Кино ирэх зунаас өмнө үзэгчдийн хүртээл болох учраас тэр их шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. 2010 онд "KBS2" телевизийн "Үнсгэлжингийн эгч", 2011 онд "KBS2" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү" кинонд тоглосоноор кино ертөнцөд өөрийн карейрийг эхлүүлсэн Taecyeon 7 нас хүртлээ АНУ-ын Массачусетс мужийн Бэдфордод амьдарч байсан бөгөөд одоогоор Нью-Йорк хотод загвар өмсөгч, мөн Солонгосын "JVP" энтертайнмэнтэд жүжигчнээр ажилладаг юм байна. Тэрээр чөлөөт цагаараа хоол хийх, хөгжим сонсох, цанаар гулгах дуртай гэнэ.
Э.АНХТУЯА