Замын хэвтээ тэмдэглэгээг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Замын хэвтээ тэмдэглэгээг хэлэлцлээ

Нийслэлийн автозамын газар, Монголын авто замчин залуучуудын холбоо хамтран “Монгол орны нөхцөлд тохирсон авто замын тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, хотын өнгө үзэмжид нөлөөлөх нь” сэдэвт уулзалт семинарыг өнөөдөр Контенинталь зочид буудалд  зохион байгууллаа. Уг уулзалтад Зам тээврийн яам, Замын цагдаагийн газар, МХЕГ, Нийслэлийн автозамын газар, БНСУ-ын КСС групп, BSMG компани оролцож Монголын замын тэмдэг тэмдэглэлийг хотын өнгө үзэмжид нийцүүлэх талаар ярилцлаа. 2013 онд 450 км гол гудамж замуудын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээний ажилд нэг тэрбум төгрөг зарцуулахаар болсон бөгөөд тэмдэг, тэмдэглэгээний ажилд өрсөлдөөнийг бий болгож материалын чанар болон тоног төхөөрөмжийн чанар, стандартад өндөр хяналт тавьж ажиллахаа Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзандорж хэллээ.

Уг хэлэлцүүлэгт ирсэн авто замчид Хэвтээ тэмдэг, Тэмдэглэгээний будгийн стандарт, чанар, төрөл, хэрэглэх аргачлал, Цаг уурын нөхцлөөс шалтгаалах асуудлууд, Хотын үзэмжид тэмдэг, тэмдэглэгээ хэрхэн нөлөөлөх зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж