Цахим мэдээллийн И-Оффис нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Цахим мэдээллийн И-Оффис нэвтэрлээ

Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2013 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  аймгийн хэмжээний төрийн бүх байгууллагуудад “Эйбл софт” ХХК-ийн  И-Оффис системийг нэвтрүүлж байна. И-Оффис систем нэвтэрснээр төрийн байгууллагын удирдлагуудыг мэдээллээр хангах, байгууллагын ажилчид өөрсдийн ажлаа зөв зохион байгуулалттай төлөвлөж, орон зай үл хамааран мэдээллийг шуурхай түргэн солилцохоос гадна албан бичгийн онлайн түгээлт бий болох бөгөөд ингэснээр шийдвэрлэлт нь түргэн шуурхай болж, шуудан холбоо, бичиг цаасны үргүй зардал багасна. Ажилтан бүр ажил хэргээ төлөвлөж хөтөлснөөр төрийн ажил нээлттэй ил тод, хүнд сурталгүй, хяналттай болох боломж бүрдэж байна. Төрийн байгууллагуудын дотоод зохион байгуулалт, хоорондын ажлын уялдаа холбоо сайжирч ажлын бүтээмж дээшилнэ.  Цаг бүртгэлийн болон ажил хэргийн програмууд нь төрийн албан хаагчийн бүтээмжийг ил болгох бөгөөд ажлын ачааллыг тэнцвэржүүлэн сайн ажилтныг зөв тодорхойлж үр дүнг үнэлэхэд бодит үндэслэл болох юм.

Эх сурвалж: www.bayankhongor.gov.m

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж