
Фэнүүдийнх нь тэсэн ядан хүлээж байсан нээлтийн өдөр өчигдөр болж, Холливуудын одод ёслолын арга хэмжээнд нь оролцсон байна.
"Sex and the City" киноны гол дүрийн жүжигчин Sarah Jessica Parker этгээд загварын малгай өмсөн ирж, олны анхаарлыг ихэд татсан байна. Тэрбээр 2008 онд "Sex and the City" эхний ангийн нээлтэд оролцохдоо цайвар ногоон өнгийн даашинз өмсөн мөн ногоон өнгийн өвөрмөц загвартай малгай өмсөн оролцож байсан юм. Түүний энэхүү хувцасны загварыг хувцас загварын нэртэй төлөөлөгч McQueen гаргаж байсан аж.
Тэрбээр өчигдрийн ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ “Өнөөдөр би энэхүү малгайгаа нэр дизайнер McQueen-ы гэгээн дурсгалд зориулан өмсөж ирсэн юм. Тэрбээр үнэхээр гайхалтай авьяаслаг, мөн үнэхээр сайн найз маань байсан. Би чамайг маш их санаж байна” хэмээн ярьсан байна.

Харин Cynthia Nixon Narciso Rodriguez-ын хөх өнгийн классик загварын даашинз сонгосон нь сайхан харагдаж байсан байна.
Н.Наран