Казахстаны Алма-Ата мужийн Райымбек тосгонд бурхны шашинтнууд IX Богд гэгээн Ринбучийн суваргыг босгожээ. Энэ шүтээн нь Казахстанд ихээхэн тохиолддог газар хөдлөлтөөс Алма-Ата хот болон орчныг нь хамгаалах ёстой учир суваргыг сөрөг ямар нэгэн зүйл гарахаас сэргийлэн босгодог гэж уг байгууламжийг босгосон бурхны шашинтан Александр Грицков хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР