Марк Энтонигийн дагуул

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Дуучин Марк Энтони өөрөөс нь олон насаар дүү найз бүсгүйтэйгээ Майамид нэгэн найзынхаа хуриманд уригджээ. Энтонигийн хувьд олон жилийн турш нөхөрлөж байгаа найз Эмбер Райдингер болон Дуанне нарын хуриманд уригдсан нь энэ бөгөөд уг ёслолд телевизийн нэрт од, жүжигчин Эва Лонгория, болон загвар зохион бүтээгч, бизнес эмэгтэй Хлой Кардашян, рэппэр Fat Joe, Мэри Жей нар мөн гэр бүлийнхний хамт оролцох гэнэ.

Энтони найзынхаа хуриманд очихоос өмнө залуу амрагийнхаа хамт таван настай  хайрт ихрүүд дээрээ очоод иржээ. Ер нь хосууд сүүлийн үед ямар нэгэн ёслол, арга хэмжээнд үргэлж л хамт явж харагдах болсон аж.

Харин уран бүтээлийн хувьд Энтони удаан хугацаанд хамтран ажилласан хөгжмийн продьюссор Сержио Жоржтой хамтран шинэ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.

Э.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж