Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Нисдэг таваг ниснэ

Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар байна

Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар байна… , Сургууль нураасай, Нисдэг таваг, Улаан хэрүүлч, Муу зуршил, Мөрөөдөл, Нэргүй дуу гээд л хэтэрхий илэн далангүй, өвөрмөц дуунуудаараа  олны анхаарлыг татаж, эрхгүй дагаж дуулуулдаг хамтлаг бол Нисванис. Өвөрмөц сонин нэрнээсээ эхлээд л сонирхол татдаг энэ хамтлаг рок попын ертөнцөд цоо шинэ өвөрмөц содон урсгалыг бидэнд таниусан.  Тэгвэл өнөөдөр “Нисванис”-ын хамтлагийн төрсөн өдөр тохиож байна. Тэд 17 дахь төрсөн өдрийн баяраа “Нис нис фестивал”-аар сонсогч фенүүдтэйгээ “UB Palace”-ын Royal танхимд  17.00 цагаа нижгэр тэмдэглэхээр болжээ.

“Нисванис”-ын төрсөн өдрийн наадамд Алтан ураг, Булсара, Зүгээр л, Моханик, The Lemons, Lego, Left Limbo,Metronom, болон сонсогчдын сонсох  дуртай олон хамтлагууд ирж төрсөн өдрийн бэлгээ задлах гэнэ шүү.  

Нисванистай хамт тэдний нисдэг тавгаар аялах сайхан боломж олдож байгааг фенүүд нь хоног тоолон  тэсч ядан хүлээж, ямар ч ажилтай байсан нисдэг тавганд багтахын тулд ажил төрлөө тасалдаг нь тэдний жил бүр барьдаг бэлэг ямар өвөрмөц вэ гэдгийг харуулах шиг. 17 жилийн турш өвөрмөц содон тэмдэглэж ирсэн “Нисванис”-ын энэ жилийн бэлэг юу байх бол…?  Тоглолтын тасалбарыг өнөөдөр 14 цагаас эхлэн  “UB Palace”-ын кассаар худалдаалах гэнэ. Хичнээн хүн нисдэг тавгаар нисэхийг хүсэж байгааг та мэдэрч байгаа байх.

Ломбарднаас нисдэг тавгаа нисдэг тавгаа авмаар байна

Тэгээд эндээс эндээс би эндээс би буцмаар байна… ,

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж