Томуугийн вирусийн халдварын эмнэлзүйн зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

Томуугийн вирусийн халдварын эмнэлзүйн зөвлөмж

2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын зүүн мужууд, тухайлбал Шанхай хот, Анхуй, Жежианг мужид томуугийн А(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 21 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Цаашид өвчлөл нэлээд хурдацтай тархах магадлалтай байна.  2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын зүүн мужууд, тухайлбал Шанхай хот, Анхуй, Жежианг мужид томуугийн А(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 21 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Цаашид өвчлөл нэлээд хурдацтай тархах магадлалтай байна.

Иймээс эмнэлгүүдэд хүлээн авах, яаралтай тусламж болон холбогдох тасаг, нэгжүүдийн бэлэн байдлыг ханган дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг зөвлөмж болгож байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн салбарын томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамж /Эрүүл мэндийн сайдын 2010 оны 141 тоот тушаал/, Өндөр хоруу чанартай шувууны томуугийн вирусын халдварын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тухай Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 тоот тушаалыг мөрдлөг болгон ажиллах.

2. Эмнэлэг бүр Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 5-10 ортой тусгаарлах өрөө байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм урвалж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг бэлтгэх.

3. Нөхцөл байдлын улмаас ор, эмнэлгийн ажилтан нэмж ажиллуулах төлөвлөлт, зохицуулалтын бэлэн байдлыг хангах.

4.Томуугийн А(H7N9) вирусын халдварын сэжигтэй тохиолдлуудын тархвар судлалын асуумжийг дэлгэрэнгүй авах.

Сүүлийн 7 хоногт халдвар гарсан нутаг оронд зорчсон эсэх

Тахиа, шувуутай харьцаж байсан асуумжтай эсэх

А(H7N9)-ийн халдвар батлагдсан хүнтэй хавьтал болсон эсэх …. гэх мэт

5. Томуугийн А(H7N9) вирусын халдварын сэжигтэй тохиолдол бүрээс хамар, залгиурын арчдасын шинжилгээ авч ХӨСҮТ-ийн амьсгалын замын вирус судлалын лабораторид илгээх. / Дараах тохиолдолд шинжилгээг авна/

  • Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн /сүүлийн 7 хоногт томуугийн шинэ төрлийн А(H7N9) вирусын халдвар батлагдсан орон нутагт зорчсон асуумж/
  • “Атипичный пневмони” нь цээжний рентген зураг, холбогдох шинжилгээгээр батлагдсан тохиолдол

6. Томуугийн А(H7N9) вирусын халдварын эмнэлзүйн гол шинж тэмдгүүд нь ханиах, халуурах, үе булчингаар өвдөх зэрэг шинжүүд илэрч 3-7 хоногийн дараа уушгины хатгалгаа болон амьсгалын цочмог дистресс хам шинжээр хүндэрч байгаа учраас вирусын эсрэг эмчилгээг богино хугацаанд эхэлнэ.

6.1.Оселтамивирийг 1 буюу түүнээс дээш насны хүмүүст хийнэ. 13-17 насны хүүхэд, насанд хүрэгчдэд оселтамивирийн 75 мг-г өдөрт 2 удаа, 5 хоногийн турш хэрэглэнэ. 1-12 насны хүүхдэд дараах тунгаар хийнэ. д/д Жин Хэрэглэх тун хэмжээ 1. 15≥ кг 30 мг-р өдөрт 2 удаа 5 хоног 2. 15-23 кг 45 мг-р өдөрт 2 удаа 5 хоног 3. 24-40 кг 60 мг-р өдөрт 2 удаа 5 хоног 4. 40-с дээш кг 75 мг-р өдөрт 2 удаа 5 хоног Занамивирийг 5-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд хэрэглэнэ.

6.2. Урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотикийг хэрэглэхгүй. Уушгины үрэвсэл, хоёрдогч нянгийн халдварын үед нян судлалын шинжилгээний хариуг үндэслэн антибиотик хэрэглэнэ. Эмчилгээнд 2009 оны “Томуугийн цар тахлын үеийн эмнэлзүйн тусламжийн удирдамж”, Амьсгалын цочмог дистресс хам шинжээр хүндэрсэн тохиолдолд 2010 оны ЭМЯ-ны Томуугийн А(H1N1) шинэ вирусын халдварын үеийн “Амьсгалын цочмог дистресс хам шинжийг оношлох, эмчлэх” зөвлөмжийг мөрдлөг болгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж