Энэ удаагийн хуралдаанаар гишүүд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлын хүрээнд хэд, хэдэн чухал асуудлыг хөнджээ. Үүн дотор “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт оруулж зардал нь яагаад зэсийн үнэ өсөх бүрийд өсөв гэдгийг нягтлан шалгах ёстой гэж үзсэн байна. Мөн ОХУ-аас төмөр замын асуудлаар илгээсэн захидал Ерөнхий сайдад ирээгүй байхад “Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн зэрэг асуудлыг цагдаа, тагнуулын байгууллагынхан шалгаж нягтлах ёстой гэсэн зүйлийг ярьжээ. Мөн Н.Алтанхуягийн танхим буюу Засгийн газар тогтвортой ажиллах шаардлагатай. Хэн нэгний тоглолтоос болж Засгийн газар огцрох ёсгүй гэж үзсэн тухай мөн тэрээр мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэж хүргэх болно.