Орос кирилл үсгэн домэйн ажиллуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Орос кирилл үсгэн домэйн ажиллуулж эхэллээ

Манай хойд хөрш ОХУ “.рф” гэсэн кирилл үсгэн домэйн ажиллуулж эхэллээ. Одоогийн байдлаар тус домэйн дээр 476 сайт байрлаж буй талаар тус улсын Интернет домэйний үндэсний зохицуулах газрын ажилтан Юлия Овчинникова ярьж байна.

“.рф” нь Оросын топ төвшний домэйн бөгөөд зөвхөн Орос хэлний цагаан толгойн үсгүүдийг ашигладаг. Тавдугаар сарын 13-нд Оросын ерөнхийлөгч болон засгийн газрын албадын вэб сайтууд албан ёсоор .рф өргөтгөлтэй домэйн дээр шилжиж байрласан юм. 2008 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хүсэлтийн дагуу Оросыг “.рф” домэйн ашиглахыг олон улсын домэйний стандарт зохицуулалтын байгууллагаас зөвшөөрсөн билээ. Шинэ домэйн ашиглах нь Орос хэлийг дэлхийн хэлний төвшинд гаргаж байгаа бөгөөд латин үсэг хэрэглэж дадаагүй Орос хэлтнүүдийн дунд интернетийн хэрэглээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж