Япон улсын зүгээс Хойд Солонгосыг баллистик пуужин туршиж магадгүй хэмээн таамагласаны үндсэн дээр өнөөдөр пуужингаас хамгаалах системээ бэлэн байдалд оруулж, пуужинг угтан сөнөөгчдийг Токио хотын эргэн тойронд байршуулсан байна. Японы батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнөөдөр “Пэтриот-3” пуужинг угтан сөнөөх пуужингийн системийг Токио хотын захын хамгаалалтын баазуудад байршуулжээ.
Япон үүнээс өмнө өнгөрсөн арванхоёрдугаар сард Хойд Солонгосыг пуужин хөөргөхөд мөн ийм арга хэмжээ авч байсан юм. Гэхдээ Япон улсын зүгээс Хойд Солонгосын пуужин тус улсын нутаг дэвсгэрт бодитой аюул занал учруулаагүй гэж үзэн, пуужингийн эсрэг гал нээгээгүй аж.
Үүний зэрэгцээ Япон Хойд Солонгосыг хэдийнэ АНУ-ын томоохон цэргийн бааз эсвэл хүн ам шигүү суурьшсан хотыг устгах чадвартай пуужинтай болсон хэмээн эмээж буйгаа мэдэгдээд байгаа юм. Япон Хойд Солонгосыг зүүн эргийн нутаг дэвсгэрээсээ алсын тусгалтай пуужин хөөргөхөөр бэлтгэж буй хэмээн хардаж байгаа аж.
Б.АНХТУЯА