Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын
8-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо Дэлхийн
эдийнзасгийн Төв Ази, Кавказын бүсийн чуулганд тус улсын Гадаад
харилцааны сайдын үрилгаар оролцлоо. Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд
нэгдсэн болон салбар хуралдаанд үг хэлж шинэчлэлийн Засгийн газрын
хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг
танилцуулав. Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга,
профессор Клаус Швабтай уулзлаа. Уулзалтын үеэр сайд Л.Болд, профессор
Шваб нар Монгол Улсад энэ оны есдүгээр сард болох Дэлхийн эдийн
засгийн чуулга уулзалтын бэлтгэл зохион байгуулалтын талаар тодорхой
ярилцсан юм. Профессор Шваб Улаанбаатарын чуулга уулзалтаас олон сайн үр
дүн хүлээж байгаагаа илэрхийлээд дэлхийн хамгийн нэр хүнд бүхий энэхүү
чуулга уулзалтанд Монгол Улс идэвхтэй хамтран ажилласнаар хөрөнгө
оруулалтаа бодидтой нэмэгдүүлж улам таатай бизнесийн орчин бүрдүүлэхэд
түлхэц болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Сайд Л.Болд нь чуулганд оролцож буй Азербайжан, ОХУ, Казакстан, Турк
зэрэг бүс нутгийн арав гаруй орны засгийн газрын болон хөрөнгө
оруулагчдын төлөөлөгчидтэй энэ үеэр мөн уулзаж ярилцлаа.
Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд СNN телевизед ярилцлага өгч Монгол
Улсын өнөөгийн нөхцөл байдал мөн бүс нүтгийн тулгамдсан асуудлаар
сонирхсон асуултанд нь хариулав. Мөн Бүгд Найрамдах Азербайжан Улсын
үндэсний AzTv телевизид ярилцлага өгч хоёр улсын харилцааны талаар
тодруулга өглөө.